Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзав

2026/7/30
1
2
 7 дугаар сарын 28-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзаж, түүнийг сайдаар томилогдсонтой холбогдуулан баяр хүргэв. Уулзалтын үеэр ирэх 2027 онд тохиох Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтран тэмдэглэх мөн хоёр орны соёл, спорт, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх болоод хоёр орны залуучуудын харилцааг хөгжүүлэх талаар харилцан санал бодлоо солилцов.