Акита Нохойг хамгаалах нийгэмлэгээс Акита Нохойг бэлэглэв

2023/7/5
1
2
    “Акита Нохойг хамгаалах нийгэмлэг” нь Япон Улсад болон хилийн чандад Акита Нохойн талаар түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг юм.
 
    7 дугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Акита Нохойг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Эндо Такаши Монголд айлчилж Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд “Кизүна” нэртэй Акита үүлдрийн нохойг бэлэг болгон гардуулан өглөө.
 
             2021 оны долдугаар сард болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр тухайн үеийн Ерөнхий сайд Сүга Акита үүлдрийн нохойг Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд Акита нохойг хамгаалах нийгэмлэгийн зүгээс бэлэглэх талаар танилцуулсан билээ. Шинэ төрлийн корона вирусын халдварын улмаасцаг хугацаа шаардагдсан хэдийч энэ удаа Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ “Кизүна”г гэр бүлийн  гишүүнээр угтан авлаа.
           
    Эндо гишүүн Монголд байх хугацаандаа Монголын Акита Нохойг сонирхогчидтой танилцаж, Гадаад харилцааны дэд сайд Амартүвшинтэй санал солилцсон юм.
             
    Токиогийн Шибүяа өртөөний бэлгэдэл болон дэлхийд алдартай хөшөө болсон “Хачи” нь Акита Нохой юм. Энэ жил буюу 2023 онд “Хачи”-гын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Акита Нохой нь Япон, Монголын найрсаг харилцааны бэлэг тэмдэг болж Та бүхэнд хайрлагдаасай гэж хүсэж байна.
3