Элчин сайд М.Игавахара “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд зочиллоо

2023/12/28
1
2
  12-р сарын 21-нд Элчин сайд Игавахара “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд зочиллоо. Элчин сайд Игавахара өглөө эд ачаалалтай үед нь зочилж, тус нисэх онгоцны буудал нь үйлчлүүлж буй олон зорчигч болон зорчигчдыг үдэж буй хүмүүсийн аюулгүй байдал, тав тухыг ханган ажиллаж байгаатай танилцлаа.
 
  “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлыг Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар барьсан бөгөөд 2021 оны 7 дугаар сард ашиглалтад орсон билээ.
 
  Улаанбаатар хот руу чиглэсэн олон улсын болон дотоодын бүх арилжааны нислэгүүд тус буудлаас хөөрч, буудаг ба менежментийг нь Япон Улсын дөрвөн компани (Mitsubishi Corporation, NARITA INTERNATIONAL AIRPORT CORPORATION, Japan Airport Terminal Co., Ltd., JJALUX Inc.), Монгол Улсын нэг компанитай хамтран байгуулсан "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК хариуцан ажиллаж байна.
 
3
4
5
6