Азийн Хөгжлийн Банкнаас зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх судалгааны тайланг танилцуулах арга хэмжээнд оролцов
2025/12/5
Нэгдүгээр нарийн бичгийн дарга Цүнакакэ үг хэлэв
2. АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин үг хэлэв
2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Монгол нийгэм дэх жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) өнөөгийн байдлыг тодруулсан “Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал” судалгааны тайланг танилцуулах арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Япон Улсын Элчин Сайдын Яам, Боловсролын яам, холбогдох төрийн бус байгууллага, олон улсын байгууллага зэргээс мэргэжилтнүүд оролцож судалгааны үр дүнг шимтэн сонсов.
Японы Элчин сайдын яамнаас Элчин сайд Игавахарагийн өмнөөс Цүнакакэ Нэгдүгээр Нарийн бичгийн дарга үг хэлэхдээ, “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан АХБ энэхүү тайланг гаргасан нь өндөр холбогдолтойг онцоллоо. Мөн ЖСХ нь Монгол Улсад нийгмийн ноцтой асуудал хэвээр байгааг цохон тэмдэглэж, судалгаа, бодлогын яриа хэлэлцээ, хохирогчдыг дэмжих үйлчилгээг бэхжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх чиглэлээрх Монгол Улсын Засгийн газар болон АХБ-ны олон талт хүчин чармайлтыг сайшаав.
Жендэрт суурилсан хүчирхийлэл бол нэг улсаар хязгаарлагдахгүй түгээмэл тархсан асуудал бөгөөд аль ч улс дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Хүн бүр айдас, хүчирхийллээс ангид, нэр төр, тэгш байдлыг эрхэмлэсэн нийгмийг бий болгоход олон улсын хамтын нийгэмлэг гар нэгдэн тууштай ажиллах шаардлагатай.
Японы Засгийн газар нь АХБ-тай хамтран, “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй, Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан” (JFPR) зэрэг сангуудаар дамжуулан ЖСХ-ийн хохирогчдод зориулсан хоргодох байруудыг барих, дэмжих үйлчилгээг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн. Цаашид бид Монголын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран хүчирхийллээс ангид нийгмийг бий болгохыг зорин ажилласаар байх болно.

Арга хэмжээнд оролцогчид