Азийн Хөгжлийн Банкны “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан” (JFPR)-гийн дэмжлэгээр “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд баригдсан автобусны буудлыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болов
2024/5/9

Япон Улсын Засгийн газраас АХБ-ны дэргэдэх “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)”-гаар дамжуулан “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төсөлд 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Уг төслийн хүрээнд баригдсан автобусны буудлуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээг 5 сарын 8-ны өдөр АХБ-аас зохион байгуулж, Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма оролцлоо.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээний орчин, хүртээмжийг сайжруулах, явган зорчигч, оршин суугчдын аюулгүй байдлыг хангасан барилга, байгууламжийг барих, мэдээллээр хангах, олон нийтийн санал, санаачилгыг дэмжих чиглэлд голлон хэрэгжжээ.
Дэд тэргүүн Ш.Кикүма дээрх арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Монгол Улс эрсдэлд тэсвэртэй эдийн засгийг цогцлооход нийт ард иргэдийн зүгээс нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь ихээхэн чухал болохыг онцлов.
Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR: Japan Fund for Prosperous and Resilient Asia and the Pacific)
JFPR (хуучнаар АХБ-ны Ядуурлыг бууруулах Японы сан) нь Япон Улсын Засгийн газрын санаачлагаар Ази, Номхон далайн орнуудад ядуурлыг бууруулах, нийгмийн хөгжлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны дэргэд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тус бүс нутгийн 520-иод төсөлд 1 тэрбум орчим долларын санхүүжилт олгосон байна. Монгол Улс нь АХБ-ны гишүүн орнууд дундаас хамгийн их буюу нийт 75 төсөлд 120 сая долларын санхүүжилтыг авсан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад дэмжлэг болсоор ирсэн билээ.