Абико компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганцэцэгт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулав

2026/3/16
1
2
 3 дугаар сарын 16-ны өдөр, Элчин сайд Игавахара Масарү өөрийн өргөөнд Абико компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганцэцэгт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардууллаа.
 Ц.Ууганцэцэг хүүхэд байхдаа Японы телевизийн нэвтрүүлгүүдийг үзэн Япон оронд маш их татагдан, улмаар Японд суралцахаар очсон билээ. Монгол Улсад эргэн ирснийхээ дараа Япон, Монголын бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хоёр орныг холбосон гүүр болон олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
 Ялангуяа Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө Япон бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, мөн нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээр дамжуулан хоёр орны харилцаа, итгэлцлийг улам гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Элчин сайд М.Игавахара түүний олон жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс улам өргөжин дэлгэрч, эрүүл энх, амжилт бүтээлээр арвин байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөгөөд өргөмжлөл гардууллаа.
 
3