Байгаль орчны салбарын залуу судлаачид Монголд айлчлав

2022/10/12
9 дүгээр сарын 26-ны өдрөөс 30-ны өдрүүдэд японы байгаль орчны салбарын залуу судлаачид Монгол Улсад айлчлан мод тарихын зэрэгцээгээр цөлжилт, байгаль орчныг хамгаалах талаар салбарын мэргэжилтнүүдтэй уулзан санал бодлоо солилцон, холбогдох газруудыг үзэж танилцлаа.     
 
Энэ удаагийн айлчлал нь Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ой болон “Япон, Монголын хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ийн хүрээнд зохион байгуулагдав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан байгаль орчин хамгаалах, эрдэм шинжилгээний салбар дахь залуучуудын найрамдалт харилцааг дэмжих зорилгын хүрээнд зохион байгуулагдсан юм.
 
Цаашид хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн хэтийн төлөвт хөл нийлүүлэн, хоёр орны хүүхэд залуучуудын харилцаа холбоо улам бүр бэхжин хөгжөөсэй хэмээн хүсэж байна.
 
                  Хөтөлбөр
Огноо Арга хэмжээ
2022.09.26 Монголд хүрэлцэн ирэх
2022.09.27
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд зочлох
  • Хустайн байгалийн цогцолбор газартай танилцах
2022.09.28
  • ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт зочлох
  • ШУА-ийн харьяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах
2022.09.29 МУИС-ийн харьяа Ойн хүрээлэнтэй танилцах
2022.09.30 Эх орондоо буцах
 
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд
Хустайн байгалийн цогцолбор газарт
ЖАЙКА-ийн Монгол дахьтөлөөлөгчийн газарт
 
 
ШУА-ийн харьяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд
 
 
МУИС-ийн харьяа Ойн хүрээлэнд