Үцүрёо арал руу зорчихыг хориглосон нь

2019/1/9

 
Rounded Rectangle: “Такэшима иккэн” (Такэшимагийн үйл явдал) 
    1. Бакуфүгийн Засгийн газраас Үцүрёо арал руу зорчихыг зөвшөөрсөн Ёнаго тосгоны Ооя болон Мүракавагийн гэр бүл 70 орчим жилийн турш саадгүй монополь байдалтайгаар аж ахуй эрхэлж байжээ.  

    2. 1692 он Мүракавагийн гэр бүл Үцүрёо аралд иртэл олон Солонгос иргэд тус арал
дээр загас барьж байхтай санаандгүй таарав. Мөн дараа жил нь Ооягийн гэр бүл
мөн л олон Солонгос иргэдтэй гэнэт таарсан учраас Ан Ён Бок, Пак О Дун гэгч 2
хүнийг Японд дагуулан явжээ. Тэр үеийн Солонгосын хаант улс өөрийн улсын
иргэдийг Үцүрёо арал руу явахыг хориглодог байв.

   3. Нөхцөл байдлын талаар олж мэдсэн Бакүфүгийн тушаалаар Цүшимагийн гүнлэг (Эдогийн үед Солонгостой хийх гадаад харилцаа, худалдааны асуудлыг хариуцдаг байсан) нь Ан, Пак гэгч тэр 2 хүнийг Солонгост буцаахын хамт тус улсын иргэдийг Үцүрёо аралд очихыг хатуу хориглохыг Солонгосын талаас шаардах хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч Үцүрёо арлын харьяаллаас үүдэн санал зөрөлдсөний улмаас энэ хэлэлцээний эцэст тохиролцоонд хүрч чадаагүй.

   4. Цүшимагийн гүнлэгээс хэлэлцээ амжилтгүй болсон тухай илтгэлийг хүлээн авсан Бакүфү 1696 оны 1 дүгээр сард “Үцүрёо арал дээр манай улсын иргэд байнга амьдардаггүй бөгөөд тус арал хүртэлх зай Солонгосоос ойрхон боловч Тоттори мужийн Хоокигоос хол. Ашигладаггүй арлаас болж хөрш улстай сайн харилцаагаа алдах нь зөв бодлого биш. Үцүрёо арлыг Японы эзэмшилд оруулаагүй, зөвхөн зорчихыг хориглосон нь дээр” хэмээгээд Солонгостой байгуулсан найрамдалт харилцаагаа хүндэтгэх үүднээс Япон иргэдийг Үцүрёо арал руу зорчихыг хориглох шийдвэр гарган Тотторигийн гүнлэгт үүрэг болгохын хамт Солонгосын талд дамжуулахыг Цүшимагийн гүнлэгт тушаажээ.
Үцүрёо арлын харьяалалтай холбоотой хэлэлцээний үйл явцыг “Такэшимагийн хүйл явдал” хэмээн нэрийддэг.

   5. Нөгөөтэйгүүр, Такэшима руу зорчихыг хориглоогүй байна. Үүнээс харвал, тэр үеэс бид Такэшима арлыг өөрийн газар нутаг хэмээн бодож байсан нь тодорхой.

Rounded Rectangle: “Ан Ён Бокийн мэдүүлэг ба түүний эргэлзээтэй асуудлууд” 
    1.         Бакүфү Үцүрёо арал руу зорчихыг хориглохоор шийдвэрлэсний дараа Ан Ён Бок дахин манай улсад ирсэн. Түүний дараа хөөгдөн Солонгос руу буцсан Ан Ён Бок Үцүрёо арал руу зорчихыг хориглосон хоригийг зөрчсөн этгээд хэмээгдэн Солонгосын Засгийн газрын түшмэлд байцаалт өгсөн бөгөөд түүний өгсөн мэдүүлгийг өнөөдөр БНСУ Такэшимаг эзэмших эрхтэйгээ батлах үндэслэлийн нэг хэмээн ашиглах болсон.

   2.         Солонгосын талын ном сударт Ан Ён Бок 1693 онд Японд ирээд, Үцүрёо болон Такэшима арлыг Солонгосын газар нутаг хэмээх агуулга бүхий бичгийг Эдогийн Засгийн газраас авсан боловч Цүшимагийн гүнлэгт булаалгасан тухайгаа мэдүүлсэн гэж гардаг. Гэвч Ан Ён Бок 1693 онд Японд баригдаж ирээд буцаагдсанаас үүдэн Япон, Солонгосын хооронд Үцүрёо арлын эрэг орчимд хийх загас агнуурын талаархи хэлэлцээ эхэлсэн тул 1693 онд Японд ирэх үед Бакүфү Үцүрёо болон Такэшима арлыг Солонгосын газар нутаг мөн гэсэн агуулга бүхий бичгийг олгох учиргүй бөгөөд олгож байсан удаагүй билээ.

   3.          Цаашилбал, Солонгосын талын ном судраас үзвэл, Ан Ён Бок 1696 онд Японд ирэхдээ Үцүрёо арал дээр олон япон хүн байсан тухай мэдүүлсэн байдаг. Гэвч энэ удаа Японд зорчсон нь Бакүфү Үцүрёо арал руу зорчихыг хориглосон шийдвэр гаргаснаас хойшхи явдал бөгөөд тэр үед Ооя, Мүракава хэмээх 2 гэр бүлийн аль нь ч уг арал руу зорчдоггүй байсан.

   4.         Ан Ён Боктой холбоотой Солонгосын талын ном сударт үлдсэн тэмдэглэл гэдэг нь уг хүн 1696 онд улсын хоригийг зөрчин гадаадад зорчин эргэж ирсний дараа байцаагдах үеэрээ өгсөн мэдүүлэг юм. Энэ мэдүүлэгт зөвхөн дээрх гэлтгүй үнэн бодит байдалд үл нийцэх олон зүйл харагддаг. Солонгосын тал энэхүү бодит байдалд үл нийцэх мэдүүлгийг Такэшимаг эзэмших үндэслэлийн нэг хэмээн иш татдаг.

  ‣ Асуулт ба Хариулт 3: “Ан Ён Бок” гэж ямар хүн байсан бэ?