Япон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан төслийн үр дүнг танилцуулах форум зохион байгуулагдав

2024/4/17
1 Элчин сайд М.Игавахара
2 Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид
    4 дүгээр сарын 17-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Япон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан төсөл болох “Promoting Responsible Business Conduct with a particular focus on promoting human rights due diligence in global supply chains and leveraging the UN Guiding Principles on Business and Human Rights for a just recovery”-ийн үр дүнг танилцуулах форумд оролцов. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр уг төслийн хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээнд хүний эрхийн магадлан шинжилгээг нэвтрүүлж, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг дэмжихийн тулд аж ахуйн нэгжүүдэд сургалт хэрэгжүүлэх болон компани тус бүрийн онцлогт тохируулан зөвөлгөө өгөх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.

    Элчин сайд М.Игавахара уг арга хэмжээнд оролцохдоо “Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудад хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгааг онцлохын сацуу цаашид ч Япон Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Монгол Улсын хөгжлийн сорилтыг даван туулахад хүчин чармайлт үзүүлсээр байх болно” хэмээв.
3 Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан
4 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска