Элчин сайд М.Игавахара Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарт бараалхав
2024/3/15

3 дугаар сарын 13 ны өдөр, Элчин сайд Игавахара Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарт бараалхав. Элчин сайд Игавахара Ишикава мужийн Нотогийн хойгт болсон газар хөдлөлттэй холбогдуулан Монголын олон иргэнээс эмгэнэлийн үгтэй захидал хүлээн авсан мөн Улаанбаатар хотын зүгээс хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн юм.
Мөн хоёр орны эдийн засгийн харилцааны хөгжил, Улаанбаатар хотын асуудал, Улаанбаатар хоттой Японы орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээтэй санал солилцов.