“Япон соёлын наадам 2023” болов
2023/9/19

9 дүгээр сарын 9-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Сүхбаатарын талбайд болсон “Япон соёлын наадам” арга хэмжээнд оролцов.
11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам нь 9 дүгээр сарын 9, 10-ний 2 өдөр үргэлжлэн, Японы уламжлалт урлагийн тоглолт, япон дууны уралдаан, японы бараа бүтээгдэхүүн борлуулагч компаниудын үзэсгэлэн худалдаа, япон хоолын газруудын амталгаа зэрэг арга хэмжээнүүд болж өнгөрлөө.
Мэндчилгээ дэвшүүлж Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Энэхүү наадам монгол хүнд Японы соёлтой танилцах, ойлголтоо гүнзгийрүүлэх нэг боломж, харин япон хүний хувьд монгол найз, нөхөдтэйгээ холбоо харилцаагаа батжуулах сайхан боломж байгаасай хэмээн хүсэж байна” гэв.