12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын симпозиум”
2019/9/5
8-р сарын 29-ний өдөр Японы Монгол судлалын холбоо, Шёовагийн охидын их сургууль, Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан 12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын симпозиум” нь “Халх гол, Номонханы дайны 80 жилийн ой: түүх, дурсамж, сургамж” нэртэйгээр зохион байгуулагдлаа. Уг симпозиумын нээлтийн үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Такаока Масато үг хэлэхдээ түүхээ бид ямагт санахын зэрэгцээ Япон, Монгол хоёр Стратегийн түншлэл хэмээн нэрлэгдэх хүртлээ хоёр орны харилцаагаа гүнзгийрүүлсэн бөгөөд цаашид улам ирээдүй өөд чиглэсэн харилцааг хөгжүүлнэ хэмээн найдаж байна хэмээн хэллээ.
Симпозиумд оролцсон хүмүүс |
Нээлтийн үйл ажиллагаанд үг хэлж буй Элчин сайд М.Такаока |
Нээлтийн үйл ажиллагаанд үг хэлж буй Элчин сайд асан С.Хүрэлбаатар (симпозиумын хамтарсан хурлын дарга) |
Нээлтийн үйл ажиллагаанд үг хэлж буй
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн
|
Токиогийн Гадаад хэлний их сургуулийн хүндэт профессор Х.Фүтаки |
Симпозиумд оролцсон судлаачид |