2018 оны Япон улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт

2018/12/3
  11 дүгээр сарын 29-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгуулав.
   Салбар бүрээс 380 орчим зочид оролцсон бөгөөд хоёр орны Төрийн дууллыг Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртсэн Монгол улсын Морин хуурын чуулгын бүрэлдэхүүний хамт ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран Г.Шижирболд нар дуулан эгшиглүүллээ. Элчин сайд М.Такаока болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн бөгөөд Элчин сайд М.Такаока нь Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Содном, Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүдийн хамт Кагамибираки буюу япон сакэ задлах ёслолыг үйлдэн Монгол, Японы Парламентын бүлгийн дэд дарга Л.Болд (УИХ-ын гишүүн, БХ-ын сайд асан, ГХ-ны сайд асан) хундаганы үг хэлэв.
   Элчин сайд М.Такаока Монгол хэлээр мэндчилсэн үгэндээ Японы “Хэйсэй” хэмээх он тооллын хамгийн сүүлийн эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт гэдгийг дурдангаа “Хэйсэй” он тооллын энэхүү 30 жилийн хугацаанд Монгол улсын ардчилал зах зээлийн эдийн засгийн хөгжилд Япон улс хамгийн том донор орны хувиар тусалж дэмжиж ирснийг цохон тэмдэглэлээ. Мөн монгол улс нь олон шинэ өөрчлөлтийг даван туулж АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэйгээр оролцох болсныг онцлоод Япон Монгол хоёр орны харилцаа нь “Стратегийн түншлэл”-ийн шинэ түвшинд хүрч гүнзгийрсэн хэмээлээ.
 

Арга хэмжээг нээн үг хэлж буй Элчин сайд М.Такаока
 

Арга хэмжээг нээн үг хэлж буй
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 

Хоёр орны төрийн дууллыг дуулж буй
дуучин Б.Энхнаран, Г.Шижирболд

Хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлж буй
Монгол улсын Морин хуурын чуулга

Кагамибираки буюу япон сакэ задлах ёслол
 
     
     Хундаганы үг хэлж буй Монгол, Японы Парламентын
бүлгийн дэд дарга Л.Болд

Мияазаки мужийн Мияаконожо хотын 
Миязаки үхрийн махны амталгаа
    
     Хүрэлцэн ирсэн хүндэт зочид