Такэшимагийн талаар мэдсэн нь

2019/1/10


Rounded Rectangle: Япон улс Такэшимагийн талаар мэдсэн нь 
    1.         Одоогийн Такэшимаг манай улс эртнээс “Мацүшима” хэмээн нэрлэдэг байсан ба эсрэгээрээ “Үцүрёо арал”-г “Такэшима”, “Исо-Такэшима” гэдэг байв [Зураг 1]. Такэшима болон Үцүрёо арлын нэршлийн тухайд Европын хайгуулын багийнхны Үцүрёо арлын хэмжилтэд алдаа гарснаар нэг үе будлиан гарсан хэдий ч манай улс “Такэшима”, “Мацүшима”-гийн талаар эртнээс мэдэж байсныг олон газрын зураг, ном дэвтрээс баталгаажуулж болно. Жишээлбэл, өргөрөг, уртрагийг тэмдэглэсэн Японы газрын зургийн хамгийн гол хэвлэл болох Сэкисүй Нагакүбогийн “Японы газар нутаг, замын шинэчилсэн бүрэн зураг” (1779 онд анх хэвлэгдсэн)-аас гадна Үцүрёо арал болон Такэшимаг Солонгосын хойг болон Оки арлуудын дунд маш тодорхой тэмдэглэсэн газрын зураг олон бий.
 
 
  https://www.mofa.go.jp/files/000092171.jpg

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

▲ “Японы газар нутаг, замын шинэчилсэн бүрэн зураг” (1846 он) (Мэйжигийн их сургуулийн номын сангийн хөмрөгөөс)

 
 
  https://www.mofa.go.jp/files/000092172.jpg

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

▲ “Такэшимагийн зураг” (1724 он) (Тоттори мужийн музейн сан хөмрөгөөс)

2.         1787 онд Францын далайчин Лаперуз Үцүрёо аралд очиж “Дагелет (Dagelet) арал” гэх нэр хайрлажээ. Үүний дараахан 1789 онд Английн хайгуулч Колнетт мөн л Үцүрёг “нээж” уг арлыг “Аргонавт (Argonaut)” хэмээн нэрлэжээ. Гэхдээ Лаперуз, Колнетт хоёрын тогтоосон Үцүрёо арлыг арлын өргөрөг уртрагт зөрүү байсан тул түүнээс хойш Европт гаргасан газрын зурагт Үцүрёо арал байж болзошгүй тусдаа 2 арал байгаа мэтээр тэмдэглэгдсэн байдаг【Зураг 2】.

 
 
  https://www.mofa.go.jp/files/000092173.gif                         https://www.mofa.go.jp/files/000092174.gif

 
 
 
 
 
 
 

▲ (Зураг 1) Эртний нэршил                               ▲ (Зураг 2) 19 дүгээр зууны сүүлийн хагас дахь нэршил

   3.         Нагасаки мужийн Дэжима хэмээх газарт ажиллаж байсан эмч Сийболд (Siebold) Европт “Японы газрын зураг” (1980 он) хэвлүүлжээ. Тэрбээр Оки арлууд болон Солонгосын хойгийн дунд баруун зүгээс “Такэшима” (одоогийн Үцүрёо арлыг Эдогийн үед ийн нэрлэж байв), “Мацүшима” (одоогийн Такэшимаг Эдогийн үед ийн нэрлэж байв) хэмээх 2 арал байгааг Японы баримт, газрын зургуудаас мэддэг байв. Нөгөөтээгүүр Европын газрын зурагт баруунаас “Аргонавт арал” болон “Дагелет арал” хэмээх 2 нэр тэмдэглэгдсэнийг ч мэдэж байжээ. Тиймээс түүний газрын зурагт “Аргонавт арал”-ыг “Такашима”, “Дагелет арал”-ыг “Мацүшима” хэмээн тэмдэглэсэн байдаг【Зураг 2】. Үүнээс үүдэн тухайн үе хүртэл “Такэшима”, мөн “Исо-Такэшима” хэмээн нэрлэгдэж ирсэн Үцүрёо арал нь “Мацүшима” хэмээн нэрлэгдэж будлиан үүсгэх болсон байна.

   4.         Энэ мэтчилэн Японд эртний “Такэшима”, “Мацүшима”-тай холбоотой мэдлэг түүний дараа америк, европчуудын өгсөн арлын нэр будлиантай байсан хэдий ч яг энэ үеэр “Мацүшима”-г алсаас ажиглаж байсан япон хүмүүс уг арлыг эзэмшихийг Засгийн газраасаа хүссэн билээ. Засгийн газар арлын нэрийн холбогдох зүйлийг тодорхой болгох үүднээс 1880 онд тухайн газар дээрх судалгаа хийж уг хүсэлт дэх “Мацүшима” хэмээн нэрлэж буй арал нь Үцүрёо арал болохыг нотолсон.

   5.         Дээрх үйл явдлыг харгалзан Үцүрёо арлыг “Мацүшима” хэмээн нэрлэх болсон тул одоогийн Такэшима хэмээх нэршлийг хэрхэх нь асуудалтай болсон. Иймээс Засгийн газар Шиманэ мужийн саналыг сонсон судалсны дүнд 1905 онд тэр хүртэлх нэршлээ солих хэлбэрээр өнөөдрийн Такэшима арлыг албан ёсоор “Такэшима” хэмээн нэрлэх болсон.
Rounded Rectangle: БНСУ Такэшимагийн талаар мэдсэн нь 
 

   1.         БНСУ нь Такэшима байдаг тухай эртнээс мэдэж байсан гэдэг ч энэ нь үндэслэлгүй юм. Жишээлбэл, БНСУ-ын тал Солонгосын эртний судар болох “Гурван улсын түүх” (History of the Three Kingdoms: 1145 он), “Сэжун хааны газарзүйн боть” (Geographical Appendix to the Veritable Records of King Sejong: 1454 он), “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонгосын газарзүйн судалгаа” (Revised and Augmented Edition of the Survey of the Geography of Korea: 1531 он), “Солонгосын талаарх материалын цуглуулга” (Reference Compilation of Documents on Korea: 1770 он), “Хаант засгийн улсын үйл хэргийн удирдамж” (Manual of State Affairs for the Monarch: 1808 он), “Солонгосын талаарх материалын цуглуулгын нэмэлт” (Revised and Augmented Reference Compilation of Documents on Korea: 1908 он) зэрэг ном сударт түшиглэн “Үцүрёо арал” ба “Үсан арал” гэх 2 арлыг эртнээс мэддэг байсан ба “Үсан арал” нь одоогийн Такэшима гэж зүтгэдэг.

   2.         Гэхдээ “Гурван улсын түүх”-д Үсангук (Үсан) улс оршиж байсан Үцүрёо арал нь 512 онд Шиллад шилжсэн гэх тэмдэглэл байдаг ба “Үсан арал”-тай холбоотой тэмдэглэл байхгүй. Мөн Солонгосын бусад эртний баримт сэлтэд “Үсан арал”-ын талаар бичихдээ тус арал дээр олон хүн амьдран том хулс боловсруулдаг зэрэг Такэшимагийн бодит байдалтай адилгүй зүйл байдаг ба харин илүүтэйгээр Үцүрёо арлыг санагдуулдаг.

   3.         Мөн БНСУ-ын тал “Солонгосын талаарх материалын цуглуулга”, “Солонгосын талаарх материалын цуглуулгын нэмэлт”, “Хаант засгийн улсын үйл хэргийн удирдамж”-д “Ёчиши”(Солонгосын газарзүй)-г иш татан “Үсан арал нь Японы хэлж буй Мацүшима болно” гэж бичигдсэн байдаг бөгөөд Үсан арал нь Докдо (Такэшимагийн Солонгос нэр) болох нь тодорхой гэж баталдаг. Үүний хариуд жинэхэнээр бол “Ёчиши”-д тэмдэглэгдсэнээр Үсан арал ба Үцүрёо арлыг нэг арал болгосон ба “Солонгосын талаарх материалын цуглуулга” зэрэгт бичсэн тэмдэглэл нь “Ёчиши”-гоос иш татахдаа шууд зөв татаагүй гэж шүүмжилсэн судалгаа ч бий. Энэ судалгаа нь “Солонгосын талаарх материалын цуглуулга” зэрэгт тэмдэглэлд Ан Ён Бок гэх хүний итгэл үнэмшил багатай мэдүүлэгийг хяналт шүүмжгүй оруулсан өөр нэг (“Гангёго” (Study of National Boundaries: 1756 он))-д үндэслэсэн гэж заасан байдаг.
Үцүрёо арал руу зорчихыг хориглосон нь【Ан Ён Бокийн мэдүүлэг ба түүний эргэлзээтэй асуудлууд】
Асуулт ба Хариулт 3: “Ан Ён Бок” гэж ямар хүн байсан бэ?

   4.         Нэмж дурдахад “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонголсын газарзүйн судалгаа”-д хавсаргасан газрын зурагт Үцүрёо арал ба “Үсан арал”-ыг хоёр тусдаа арал хэмээн дүрсэлсэн байдаг ба хэрэв БНСУ-ын талын баталж буй шиг “Үсан арал” гэж Такэшимаг хэлж байгаа бол энэ арал нь Үцүрёо арлын зүүн талд Үцүрёо арлаас ч хамаагүй жижиг хэмжээтэйгээр дүрслэгдэх ёстой байв. Гэтэл энэ газрын зурагт “Үсан арал” нь Үцүрёо аралтай бараг ижил хэмжээтэй байх бөгөөд цаашлаад Солонгосын хойг болон Үцүрёо арлын дунд (Үцүрёо арлын баруун талд) оршдог мэтээр дүрсэлсэн нь огт байдаггүй арал гэдгийг харуулж байна.
 
 
 
                                                         「新増東国輿地勝覧八道総図」(写し)(国立公文書館所蔵 
 
 ▲ “Дахин хянаж нэмэлт хийсэн Солонголсын газарзүйн судалгаа, Солонгосын 8 мужийн газрын зураг” (хуулбар) (Үндэсний архивын газрын архивын сан хөрмөгөөс)

Асуулт ба Хариулт 2: БНСУ-ын талын эртний ном сурвалж, эртний газрын зурагт Такэшимаг тэмдэглэсэн байдаг уу?