1. 1618 он (жич)-д Тотторигийн гүнлэгийн Хооки дүүргийн Ёнаго тосгоны Жинкичи Ооя болон Ичибэй Мүракава гэх 2 оршин суугч тус гүнлэгийн тэргүүнээр дамжуулан Бакүфү (тухайн үеийн “Засгийн газар”)-аас Үцүрёо арал (тухайн үеийн Япон нэр нь “Такэшима”) руу зорчих зөвшөөрөл авчээ. Түүнээс хойш энэ хоёр гэр бүл ээлжлэн жил бүр 1 удаа Үцүрёо аралд очиж хясаа, далайн арслангийн ав хийхийн хамт мод бэлтгэдэг байв.
(Жич) 1625 он гэж тайлбарлах тохиолдол ч бий.
2. Энэ хоёр гэр бүл хөлөг онгоцны дарвуул дээрээ төр засгийн эрх барьж буй Шёогүний гэр бүлийн жамба цэцэг бүхий сүлдийг хатган Үцүрёо аралд загас агнуур эрхлэн олборлосон хясааг Шёогүний гэр бүл зэрэгт бэлэг болгон барьж Бакүфүгийн зөвшөөрлөөр тус аралд монополь тогтоон үйл ажиллагаагаа явуулж байв.
3. Энэ хугацаанд Окигоос Үцүрёо арал хүрэх замд оршдог Такэшима арал нь зүг чигээ тодорхойлох цэг, хөлөг онгоцны зогсоол мөн хясаа, далайн арслангийн ав хийхэд тохиромжтой газар хэмээн яваандаа ашиглагдах болсон байна.
4. Ийнхүү манай улс хамгийн оройдоо гэхэд Эдогийн эхэн үе болох 17 дугаар зууны дунд үе гэхэд Такэшима арлыг эзэмших эрхээ баталгаажуулжээ.
5. Нэмж дурьдахад хэрэв тэр үед Бакүфү Үцүрёо болон Такэшимаг гадаад улсын эзэмшил нутаг гэж хүлээн зөвшөөрч байсан бол Хаалттай улсын бодлого баримтлах шийдвэрээр япончуудыг гадаадад зорчихыг хориглосон 1635 онд эдгээр арал руу явахыг хориглох ёстой байсан хэдий ч ийм арга хэмжээ аваагүй билээ.
▲ Ооя болон Мүракавагийн гэр бүлд олгосон аралд очих зөвшөөрлийн бичиг, Тоттори мужийн музейн сан хөмрөгөөс “Такэшимад очсон тэмдэглэл”-ийн хуулбар
‣
Зорчих зөвшөөрөл (PDF)