Такэшимаг Шиманэ мужид нэгтгэн нийлүүлсэн нь
2019/1/9

1. Өнөөгийн Такэшимад далайн арслангийн авыг жинхэнэ утгаар нь хийх болсон нь 1900-гаад оны эхэн үе юм. Гэхдээ удалгүй далайн арслангийн агнуур их өрсөлдөөнтэй болсон тул Шиманэ мужийн Оки арлын иргэн Ёзабүро Накай энэ нөхцөл байдлыг намжаахын тулд 1904 оны 9 дүгээр сард Дотоод хэргийн, Гадаад хэргийн болон Хөдөө аж ахуй, худалдааны зэрэг 3 сайдад “Риянко арал” (жич)-ыг газар нутагтаа нэгтгэн нийлүүлэх болон 10 жилийн хугацаатай түрээслэх хүсэлтээ гаргажээ.
(Жич) “Риянко арал” гэдэг нь Такэшимагийн европ нэршил болох “Лианкур арал”-аас гаралтай түгээмэл нэр юм. Тухайн үед Европын хайгуулын багийнханы алдаатай хэмжилтээс үүдэн Үцүрёо арлыг “Мацүшима” гэх болсон бөгөөд өнөөгийн Такэшима нь “Риянко арал” гэж нэрлэдэг болсон.
2. Накайгийн хүсэлтийг хүлээж авсан Засгийн газар, Шиманэ мужийн саналыг сонсон Такэшимаг Окиношима арлын харьяанд шилжүүлэхэд болохгүй зүйл үгүй болохыг, мөн “Такэшима” гэх нэр нь зохистой болохыг нотолсон байна. Үүнд үндэслэн 1905 оны 1 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус арлыг “Окиношима арлын харьяа нутаг”- хэмээн шийдвэрлэхийн хамт “Такэшима” хэмээн нэрлэхээр тогтон үүнийг Дотоод хэргийн сайдаас Шиманэ мужийн Засаг даргад уламжилсан байна. Энэхүү Засгийн газрын тогтоолоор манай улс Такэшимаг эзэмших хүсэл эрмэлзлээ дахин нотолсон билээ.
3. Шиманэ мужийн Засаг дарга энэхүү Засгийн газрын тогтоол болон Дотоод хэргийн сайдын тушаалд үндэслэн 1905 оны 2 дугаар сард Такэшимаг албан ёсоор “Такэшима” хэмээн нэрлэж Окиношима арлын харьяа нутаг болгосныг зарласан. Мөн энэ тухай Окиношима арлын захиргаанд ч уламжилсан байна. Энэ нь тухайн үеийн сонинд хэвлэгдэж өргөн олон түмэнд түгээгдсэн байдаг.
▲ 1905 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын тогтоол (Үндэсний архивын газрын сан хөмрөгөөс)
4. Такэшима нь “Шиманэ мужийн Окиношима аралд харьяалагдах” болсныг үндэслэн Шиманэ мужийн Засаг дарга Такэшимаг төрийн өмчит газрын бүртгэлд бүртгэхийн хамт далайн арслан агнахад зөвшөөрөл авах журмыг нэвтрүүлсэн байна. Далайн арсланг энд 1941 он хүртэл авлаж байв.
5. Нэмж дурдахад БНСУ-д 1900 оны “Солонгосын хаант улсын 41 дүгээр зарлиг”-аар Үцүрёо арлыг Үцү арал хэмээн шинэчлэхийн хамт тус арлын захирагчийг сумын дарга болгосон гэгддэг. Цаашилбал, уг зарлигт Үцүшима сумын хариуцах бүс нутгийг “Үцүрёо арал бүхэлдээ болон Такэшима ба Иши-жима” хэмээн заасан бөгөөд зарим судлаачид энэхүү “Такэшима” нь Үцүрёо арлын ойр байх “Чүкүто” хэмээх жижиг арлыг хэлж буй, харин “Иши-жима” (Stone Island) нь одоогийн “Докдо”-г зааж буй хэрэг хэмээн үздэг. Учир нь, “Иши” гэдэг үгийг Солонгосын орон нутгийн аялгаар “Док” гэж ч дууддаг бөгөөд энэ чигээр нь ханзаар буулгавал “Докдо” болно гэсэн байна.
6. Гэхдээ “Иши-жима” нь одоогийн Такэшима (“Докдо”) байлаа гэж үзвэл, яагаад зарлигт “Докдо” биш “Ишижима” гэдэг нэрийг хэрэглэсэн, мөн анхнаасаа яагаад БНСУ-ын тал Такэшимагийн хуучин нэр гэж баталдаг “Үсан арал” зэрэг нэрийг хэрэглээгүй вэ гэдэг нь эргэлзээ төрүүлнэ.
Ямартай ч энэхүү асуудлыг шийдвэрлэлээ гээд уг зарлиг гаргахаас өмнө ба хойно БНСУ нь Такэшимаг бодит хэрэг дээрээ захирч байсан баримт үгүй тул БНСУ-ын Такэшимаг эзэмших эрх гэдэг нь батлагдаагүй болно.

▲ 1909 оны үеийн Такэшима дахь загас агнуурын пүүс (Гэрэл зургийг: Кокон Шёин)
▲ Такэшимад далайн арслан агнаж буй байдал (Гэрэл зургийг: Шиманэ мужийн Такэшима архивын тасаг, хувийн цуглуулгаас)
▲1930-аад оны үеийн Такэшимад далайн арслан агнаж буй байдал
(Гэрэл зургийг: Шиманэ мужийн Такэшима архивын тасаг, хувийн цуглуулгаас)
‣ Асуулт ба Хариулт 4: 1905 онд Японы Засгийн газар Такэшима арлыг нэгтгэн нийлүүлэхээс өмнө БНСУ-ын тал Такэшимаг эзэмшиж байсан баталгаа байгаа юу?
‣ Риянко арлыг нэгтгэн нийлүүлэх болон түрээслэх хүсэлт (PDF)
‣ 1905 оны 1 сарын 28-ны өдрийн Засгийн газрын тогтоол (PDF)
‣ Дотоод хэргийн сайдын 87 дугаар тушаал (PDF)
‣ Шиманэ мужийн 40 дугаар зарлан тунхаглал (PDF)
‣ Шиманэ мужийн 11 дүгээр тогтоол (PDF)
(Жич) “Риянко арал” гэдэг нь Такэшимагийн европ нэршил болох “Лианкур арал”-аас гаралтай түгээмэл нэр юм. Тухайн үед Европын хайгуулын багийнханы алдаатай хэмжилтээс үүдэн Үцүрёо арлыг “Мацүшима” гэх болсон бөгөөд өнөөгийн Такэшима нь “Риянко арал” гэж нэрлэдэг болсон.
▲ 1905 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын тогтоол (Үндэсний архивын газрын сан хөмрөгөөс)
4. Такэшима нь “Шиманэ мужийн Окиношима аралд харьяалагдах” болсныг үндэслэн Шиманэ мужийн Засаг дарга Такэшимаг төрийн өмчит газрын бүртгэлд бүртгэхийн хамт далайн арслан агнахад зөвшөөрөл авах журмыг нэвтрүүлсэн байна. Далайн арсланг энд 1941 он хүртэл авлаж байв.
Ямартай ч энэхүү асуудлыг шийдвэрлэлээ гээд уг зарлиг гаргахаас өмнө ба хойно БНСУ нь Такэшимаг бодит хэрэг дээрээ захирч байсан баримт үгүй тул БНСУ-ын Такэшимаг эзэмших эрх гэдэг нь батлагдаагүй болно.
▲ 1909 оны үеийн Такэшима дахь загас агнуурын пүүс (Гэрэл зургийг: Кокон Шёин)
▲ Такэшимад далайн арслан агнаж буй байдал (Гэрэл зургийг: Шиманэ мужийн Такэшима архивын тасаг, хувийн цуглуулгаас)
|