Такэшимагийн талаарх мэдээллүүд

2019/1/10


Rounded Rectangle: 1. Ерөнхий мэдээлэл 
   Мэжима (Зүүн), Ожима (Баруун) хэмээх 2 арал болон ойр орчмын хэдэн арван жижиг арлаас бүрддэг. Шиманэ мужийн Окиношима тосгонд харьяалагддаг.
 

Rounded Rectangle: 2. Байрлал
   Оки арлуудаас баруун хойш 158 км орчим, Япон Тэнгист хойд өргөрөгийн 370 14', зүүн уртрагийн 1310 52' солбицолд оршдог.
 
Rounded Rectangle: 3. Нутаг дэвсгэрийн хэмжээ
   Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ ойролцоогоор 0.20 км2.
 
Rounded Rectangle: 4. Байгаль орчин
   Аль аль нь далайн гадаргуйгаас урган сүндэрлэх эгц эрэг бүхий галт уулын гаралтай арал бөгөөд эгц хадан хясаагаар хүрээлэгдсэн. Ургамал болон ундны усны нөөц багатай.
 
Rounded Rectangle: 5. Япончууд уг арлыг ашиглаж байсан нь
   17 дугаар зууны эхээр хясаа, далайн арслангийн ав хийхэд тохиромжтой газар хэмээн ашиглаж байсан. Ялангуяа, далайн арслангийн авыг 1900-гаад оны эхэн үеэс эхлэн өргөн хүрээнд хийж эхэлсэн.

                                               竹島でのあしか漁の様子(写真提供:島根県竹島資料室 個人所蔵)
 ▲Такэшимад далайн арслангийн ав хийж буй нь (зургийг: Шиманэ мужийн Такэшимагийн архивын газар, хувийн цуглуулгаас)