Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2019/4/17
    3 сарын 12-ны өдөр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 4-р сургуулийн засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Такаока болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар гарын үсэг зурав.
    Сүхбаатар дүүргийн 20 хороонд 36,000 өрхийн 136,000 иргэд амьдардаг. Энэ дүүрэгт Төрийн ордон, Ерөнхийлөгчийн тамгын газар, улсын томоохон их сургууль болон улсын эмнэлэг зэрэг маш олон төр захиргааны байгууллагаас гадна олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага байдаг бөгөөд Монголын улс төр, эдийн засгийн төв болсон дүүрэг юм.
    Төсөл хэрэгжих болсон Ерөнхий боловсролын 4-р сургууль нь 1930 онд үүсгэн байгуулагдаж, Монголдоо баялаг түүхтэй сургуулиудын нэг юм. Энэ удаагийн төслөөр дамжуулан хуучирч муудсан сургуулийн барилгыг засварласнаар тус сургуулийн 1208 сурагч болон 100 орчим багш ажилчид, аюулгүй эрүүл ахуйн орчин бүрдсэн барилга байгууламжид сурч ажиллах боломж бүрдэх юм.
    Монгол орны ирээдүйг авч явах хүүхдүүд тохь тухтай орчинд сурч боловсрох боломжтой болох юм.

                                     
                                        Гэрээнд гарын үсэг зурж буй нь                                                      Дурсгалын зураг татуулав

                                                                             
                                                                                           Ерөнхий боловсролын 4-р сургууль