“Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2022” зохион байгуулагдав

2022/10/12
10 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд тус төвөөс зохион байгуулсан "Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2022” амжилттай болж өндөрлөлөө. Элчин сайд Х.Кобаяши 8-ны өдөр болсон нээлтийн үеэр “Энэхүү мэдээллийн яармаг нь хүн бүрд мэдэхийг хүссэн мэдээллээ олж аван, Японд суралцахтай холбоотой элдэв түгшүүр, зовнилоо гээж, Японы их, дээд сургуулийн талаарх сонирхол, итгэл найдвараа улам бүр нэмэгдүүлэх боломж завшаан болоосой гэж хүсэж байна" хэмээв.
2 өдөр үргэлжилсэн энэхүү үйл ажиллагаанд Японоос 13 их, дээд сургууль мөн 1 байгууллага оролцсон бөгөөд давхацсан тоогоор Японд суралцахаар сонирхож буй 2,200 оюутан хүрэлцэн ирж, танилцуулгыг анхааралтай сонслоо. Тус ЭСЯ-наас Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, оролцогч нарын асуултад хариуллаа.
Яармагийн танхим
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай танилцуулга
Японы ЭСЯ-ны мэдээллийн булан