Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2019/4/16
a Сонгинохайрхан дүүргийн холбогдох албаны хүмүүсийн хамт
a 92-р цэцэрлэгийн одоогийн байдалтай танилцав
     3 сарын 11-ний өдөр, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 92-р цэцэрлэгийн засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Элчин сайд М.Такаока болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа нар оролцов. Мөн энэ арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва оролцов.
    Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн 9 дүүрэг дундаас хүн амын тоогоор хоёрт ордог ба Монгол улсын хүн амын 10 хувь буюу нийслэлийн хүн амын 25 хувь нь тус дүүрэгт амьдарч байна.
    92-р цэцэрлэгт 300 гаруй хүүхэд багачууд сурч хүмүүжин 30-аад багш ажилчид ажиллаж байгаа ба энэ удаагийн төслийн үр дунд аюулгүй эрүүл ахуйн нөхцөл бүрдсэн цэцэрэлт хүмүүжих юм. Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачууд тохь тухтай орчинд сурч боловсрох боломжтой болох юм.
a 92-р цэцэрлэг
a 92-р цэцэрлэгийн байрны хана таазанд мөөгөнцөр үүссэн байдал