Элчин сайд М.Игавахара Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэг болон өрхийн эрүүл мэндийн төвтэй танилцав
2025/4/14

4 дүгээр сарын 9-ний өдөр Элчин сайд М.Игавахара Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32-р цэцэрлэг болон “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвөөр зочлов.
Эдгээр байгууллагууд нь “Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Японы хүүхдийг ивээх сангийн "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төсөл хэрэгжсэн зорилтот байгууллагууд байсан юм. Төслийн хүрээнд эдгээр байгууллагыг хамруулан бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлсэн юм.
Элчин сайд 32-р цэцэрлэгт төслөөр суурилуулсан шатны бариул, ариун цэврийн өрөөний бариул болон хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг эрт илрүүлж, хөгжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгайлан тохижуулсан “Хүүхэд хөгжлийн танхим”-ийг үзэж танилцлаа. Мөн бага, дунд бүлгүүдийн хичээлийн үйл явцтай танилцаж, дуулж бүжиглэх хүүхдүүдтэй цагийг хамт өнгөрүүллээ.
Мөн “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвөөр зочлон эмч, сувилагчдад зориулан явуулсан сургалтын үр дүнтэй танилцан, төслөөр тохижуулсан бариул, “Хүүхдийн хөгжлийг дэмжих, үнэлэх танхим”, сургалт үнэлгээний зориулалттай тоглоом, хэрэглэгдэхүүн зэргийг үзэж танилцлаа. Уг төвийн эмч, мэргэжилтнүүд хүүхдийн хөгжлийн үнэлгээг тогтоох тусгай өрөөг тохижуулж, зориулалтын тоглоом, хэрэгслүүдээр хангаснаар хөгжлийн үнэлгээг илүү чанартай, үр дүнтэй хийх боломжтой болсноо танилцууллаа.
Японы хүүхдийг ивээх сан нь уг төслийн хүрээнд Баянзүрх дүүргээс гадна Нийслэлийн хоёр дүүрэг (Чингэлтэй, Сонгинохайрхан) болон Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад ижил дэмжлэг үзүүлсэн бөгөөд цаашид ч “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна.
※ Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж гэдэг нь: Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.