Японд суралцаж төгсөгчдөд зориулсан хүлээн авалт зохион байгуулагдав
2023/4/4

3 дугаар сарын 31-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Японы Засгийн газрын /БШУЯ/ тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголоос 2022 онд суралцаж төгсөж ирсэн оюутнууд болон урд өмнө Японд сургууль төгсөгчдийг Элчин сайдын өргөөнд урьж, нөхөрсөг яриа өрнүүлсэн уулзалт, хүлээн авалтыг зохион байгуулав.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн мэндчилгээндээ “Гадаадын олон орноос Японыг сонгон суралцсанд баяртай, мөн бахархалтай санагдаж байна. Өнөөдөр Японд суралцаж төгссөн дээд үеийнхэнтэй уулзаж танилцах нь Та бүхний цаашдын амьдралд эергээр нөлөөлөхийн зэрэгцээ Монгол дахь Японд суралцаж төгсөгчдийн харилцаа холбоо хүрээгээ улам бүр тэлэхийг мөн хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид авч явж, хөгжүүлэх хөдөлгөгч хүч болно гэдэгт итгэж байна” хэмээгээд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн оролцогчдод хандаж хэлсэн үгийг мөн дамжуулав.
Мөн энэ үеэр Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийг төлөөлж, тус нийгэмлэгийн тэргүүн С.Баттулга болон 2022 онд Японд сургууль суралцаж ирсэн төгсөгчдийг төлөөлж Д.Бямбадорж нар тус тус мэндчилгээ дэвшүүлэв.
Түүний дараа Японд докторантур төгсөгчдийн “Хакасэ” нийгэмлэгийн тэргүүн Ш.Энхбат хундаганы үг хэлэв.