Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд өргөмжлөл гардуулав /1/
2024/7/9

7 дугаар сарын 9-ний өдөр, Японы Элчин сайдын яаманд 2024 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах арга хэмжээ зохион байгуулагдав. Уг өргөмжлөлийг Япон Улс, Монгол Улсын харилцааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан хувь хүн, байгууллагад олгодог бөгөөд энэ удаа Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Оцүка Ичиро хүртлээ.
Өргөмжлөл гардуулах арга хэмжээний үеэр Элчин сайд М.Игавахара өнгөрсөн сард Монголд болсон олон улсын нөхөрсөг тоглолтод Камбожийн багийг хожсон зэрэг дасгалжуулагч И.Оцүкагийн өнөөг хүртэлх Монголын хөлбөмбөгт оруулсан томоохон хувь нэмрийг онцлон дурдахын сацуу Монголын хөлбөмбөгт улам их амжилт гаргахыг мөн спортоор дамжсан Япон, Монголын харилцаа цаашид өргөжин хөгжихийг хүсэн ерөөгөөд энэхүү өргөмжлөлийг гардуулав.