Орхон аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2019/4/15

2 сарын 28-ны өдөр, Элчин сайд М.Такаока, Орхон аймагт ажлын айлчлал хийх үеэр “Орхон аймгийн Баян-Өндөр суманд цас цэвэрлэх машин тээвэрлэх төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Засаг дарга Д.Батлутын хамт гарын үсэг зурав.
Уг төсөл нь Япон улсын Нийгата мужийн Тоокамачи хотоос Орхон аймагт бэлэглэсэн ашиглагдаж байсан цас цэвэрлэх 1 ширхэг машиныг Орхон аймгийн Баян-Өндөр суманд тээвэрлэх бөгөөд Баян-Өндөр сумын иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм.
Элчин сайд М.Такаока гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “Орхон аймгийн иргэд гараар цас цэвэрлэж байсныг өөрийн нүдээр харж байсан ба энэ цас цэвэрлэх машин нь та бүхний ажлыг ихээхэн хөнгөвчилнө хэмээн найдаж байна” хэмээв. Мөн тус аймагт Японы ЖАЙКА-ийн Олон улсын байгууллагын сайн дурын гишүүдийн ажиллаж буй байдал болон Япон улсын “Тохо” их сургуулийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажилладаг “Медипас” эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцав.