Дуурийн дуучин Окүяма Юмид Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов

2025/10/29
1 Баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Өргөмжлөл гардуулав
      10 дугаар сарын 29-ний өдөр, Элчин сайдын өргөөнд Дуурийн дуучин Окүяма Юмид  2025 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов.
      Окүяма Юми нь 1999 оноос сопрано дуучны хувиар Монголын тайзнаа маш олон удаа тоглохын зэрэгцээ Японы дуу хөгжмийг Монголд, Монголын дуу хөгжмийг Японд таниулах гүүр болон амжилттай ажиллаж ирсэн юм. 2011 оноос хойш дуулах ур зүйн багшаар ажиллахдаа Монголын оюутан залууст япон дуу зохиолыг олныг заан сургаж, япон соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн Монголд амьдарч буй япон иргэдийн найрал дууг удирдах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойн баярын арга хэмжээнүүдэд тоглох, Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад ая дуугаа өргөх зэргээр хөгжмийн урлагаар дамжуулан Япон, Монголын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. 
3 Мэндчилгээ дэвшүүлж буй Дуурийн дуучин Окүяма Юми
4 Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альянс” нийгэмлэгийн тэргүүн Ж.Баатарцогт баярын мэндчилгээ дэвшүүлж буй нь
5 Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Жанцанноров үг хэлж буй нь
6 Дурсгалын зураг