Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийг танилцуулах хэвлэлийн аяныг зохион байгуулав

2022/10/4
Тус Элчин сайдын яам нь 9 дүгээр сарын 15-ны өдөр, ХАЁТ-ыг танилцуулах хэвлэлийн аяныг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулав. Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг танилцуулах үйл ажиллагаатай хамтатган зохион байгуулсан уг аянд хэвлэл мэдээллийн 5 байгууллагын нийт 8 сэтгүүлч, зураглаач оролцон Япон Улсаас Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарт үзүүлж ирсэн тусламж дэмжлэгийн талаар болон хүүхэд багачууд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдаж байгаа тухай мэдээ сурвалжилга бэлтгэсэн юм. Мөн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төслийн мэргэжилтэн төслийнхөө талаар танилцуулж, ОБЕГ-ын аврагчдын үзүүлэх сургуулилалт болов.
Сүүлийн жилүүдэд Монголд газар хөдлөлтийн давтамж ихсэж байгаатай холбоотойгоор ард иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх ойлголт дээшилж байна. Энэ удаагийн хэвлэлийн аянаар дамжуулан гамшгаас урьдчилан сэргийлэх салбар дахь Япон Улсын тусламж дэмжлэгийн талаар нийт иргэдийн мэдлэг дээшилсэн гэдэгт итгэж байна. 
         Уг аяны талаарх мэдээ телевиз, сонин, мэдээллийн сайтаар өргөнөөр мэдээлэгдлээ.
 
ТЕЛЕВИЗ:
・TV24 телевиз https://www.facebook.com/TV24Mongolia/videos/1175959129616764
・UBS телевиз
・Eagle телевиз
 
СОНИН:  
・Зууны мэдээ 9-р сарын 16-ны дугаар 4-р нүүр
・Өнөөдөр 9-р сарын 16-ны дугаар А2 нүүр
 
МЭДЭЭЛЛИЙН САЙТ:
・Montsame https://www.montsame.mn/mn/read/303960
・Gogo.mn https://gogo.mn/r/m4kjx?fbclid=IwAR2fvyF-  s6l5pOTbx3D_ORI9uDJm0mCgZ1qtw1WXbRXk9KHE3P8nHCOVNxs・zms.mn https://www.zms.mn/a/91147 
・Unuudur.mn   https://www.unuudur.mn/a/248914
・Zindaa.mn   https://www.zindaa.mn/4c0a
・ASU.mn   https://asu.mn/content/14749
・MNB.mn   https://www.mnb.mn/i/272862
・ZOGII.mn   https://zogii.mn/post/7560620
・MPRESS. MN https://mpress.mn/p/11101
・24Tsag.mn    https://www.24tsag.mn/a/207673
・LIVETV.MN  https://livetv.mn/p/285419
Элчин сайд Кобаяши сэтгүүлчдэд ярилцлага өгөв
ОБЕГ-ын аврагчид үзүүлэх сургуулилалт хийв
Үйл ажиллагаанд оролцогчид
Хүүхдүүд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдэрч байгаа нь