Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд хэрэгжүүлэх “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2020/4/21

3 дугаар сарын 12-ны өдөр Японы ЭСЯ-нд Элчин сайд Х.Кобаяаши болон Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны тэргүүн Д.Гэрэл нар “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд тоног төхөөрөмж нийлүүлэх буцалтгүй тусламжийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цорын ганц брайл хэвлэлийн төв харьяалагддаг бөгөөд бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох, мэдээллээр хангах зэрэг үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Энэхүү төслийн хүрээнд тус холбоонд брайл хэвлэлийн машин болон брайл дэлгэцийг хандивласнаар Монголын харааны бэрхшээлтэй иргэдийн боловсролын чанар дээшлэн халамжийн нөхцөл сайжрах юм.
Гарын үсэг зурах ёслолын дараа Элчин сайд Х.Кобаяаши болон Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны тэргүүн Д.Гэрэл нар цаашдын Монголын харааны бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусламжийн талаар санал бодлоо солилцов.