2023 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс/

2022/12/26
 Япон Улсын Засгийн газар 2023 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгээр Японы Их сургуульд Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутныг дараах шаардлагын дагуу бүртгэж байна.
 Гэхдээ  шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлаас хамааран бүртгэл, сонгон шалгаруулалтыг түр зогсоох тохиолдол ч байж болохыг бодолцон бүртгүүлнэ үү.

1.Хөтөлбөрүүдийн тухай

Япон хэл, Япон соёл судлаач оюутан
 Япон хэлний түвшин болон Япон орон судлал, япон соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх зорилгоор суралцана.

Тэтгэлэг авах хугацаа: 2023 оны 10 сар (эсвэл курс эхэлсэн сараас)-аас 1 жил
Тэтгэлэгийн хэмжээ: Сар бүр 117,000 иен
Элсэлтийн болон хичээлийн төлбөр: Японы БСШУЯ хариуцна.
Суралцах байгууллага: Японы БСШУЯ-наас заасан Японы Их сургууль
Бүртгүүлэх болзол: энд дарж үзнэ үү.
Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл), Ярилцлагын шалгалт

Энэ хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүйг доорх линкээр орж харна уу.
Application for Japanese Studies Student - Embassy Recommendation 2023

 

ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан
 Гадаадын орнуудын ЕБС-д багшилж буй багш нар сургуулийн боловсролын талаар судалгаа хийнэ.

Тэтгэлэг авах хугацаа: 2023 оны 10 сар (эсвэл курс эхэлсэн сараас)-аас 2025 оны 3 сар хүртэл
Тэтгэлэгийн хэмжээ: Сар бүр 143,000 иен
Элсэлтийн болон хичээлийн төлбөр: Японы БСШУЯ хариуцна.
Суралцах байгууллага: Японы БСШУЯ-наас заасан Японы Их сургууль
Бүртгүүлэх болзол: энд дарж үзнэ үү.
Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл, англи хэл), Ярилцлагын шалгалт

Энэ хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүйг доорх линкээр орж харна уу.
Application for Teacher Training Student - Embassy Recommendation 2023

2.Бүртгэл

1.Материал өгөх хугацаа: 2023 оны 1 сарын 23-ны өдөр /Даваа/ 09:00 цагаас 1 сарын 27-ны өдөр /Баасан/ 17:45 цаг хүртэл
2.Материал өгөх байгууллага: Японы ЭСЯ-ны Төв харуулын байр
 ※Материал хүлээн авах хугацаанд багтаан Японы ЭСЯ-нд авч ирэхэд хүндрэлтэй орон нутгийн иргэд байвал тус ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбогдож лавлана уу.
3.Шаардагдах материал:
Шаардлагатай доорх материалыг “4. Материал өгөх заавар”-ын дагуу бүрдүүлж бэлдэж ирнэ үү. Материалаа бүгдийг япон эсвэл англи хэлээр бэлдэж авч ирнэ үү.
 
【Япон хэл, Япон соёл судлаач оюутан】
 Дугаарласан тоо буюу 1~8 гэсэн Application guideline-нд тавигдсан бүрдүүлэх материалын дугаар нь доорх дугаартай адил байна.
No. Бүрдүүлэх бичиг баримт Эх хувь
1 Өргөдөл (Application Form 2023)
(Цээж зураг 1 хувийг 1-р хуудас дээр наах)
1
2 Суралцахыг хүссэн Их сургуулийн өргөдөл (Placement Preference Application form 2023)
Японы БСШУЯ-ны цахим хуудасны Course guide (1), (2), (3), (4) дотроос Их сургуулиа сонгоно)
1
3 Их сургуулийн сурлагын дүнгийн жагсаалт (Их сургуульд орсноос хойш одоог хүртэлх, курс болон кредитыг бөглөсөн байх) 1
4 Япон хэл, Япон соёл судлаачаар 1 жилээс дээш суралцсаныг тодорхойлох бичиг баримт
(Зөвхөн дээрх 3-т өгсөн бичигт Япон хэл, Япон судлалаар суралцсан хугацаа 1-ээс дээш жил гэдгийг тодорхойлох боломжгүй тодхиолдолд өгнө)
1
5 Их сургуульд суралцаж буй тодорхойлолт 1
6 Сургуулийн захирал эсвэл анги даасан багшийн тодорхойлолт
(загвар хамаарахгүй, загварыг энд-ээс харна уу)
1
8 Япон хэлний шалгалтын гэрчилгээний хуулбар 1
/хуулбар/
  Иргэний үнэмлэхний хуулбар  (тухайн хүн мөн эсэхийг тодорхойлох үүднээс) 1
/хуулбар/
  Цээж зураг
(3.5см х 4.5см хэмжээтэй, өнгөрсөн зургаан сарын дотор авхуулсан, эгц харсан, ард нь овог нэрээ бичсэн байх) (Шалгалтанд орох эрхийн бичигт шаардлагатай)
2
★Бүх бичиг баримтны баруун дээд буланд дугаараа заавал бичнэ үү.
★3, 4, 5-д заасан материалын эх хувийг өгч чадахгүй тохиолдолд нотариатаар тамга дарж баталгаажсан хуулбарыг өгөх.
★7-д заасан эрүүл мэндийн шинжилгээний бичгийг зөвхөн ярилцлагын шалгалтанд тэнцсан хүн өгнө.
 
 
【ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс】
Дугаарласан тоо Application guideline-нд тавигдсан бүрдүүлэх материалын дугаар нь доорх дугаартай адил байна.
 
No. Бүрдүүлэх бичиг баримт Эх хувь
1 Өргөдөл (Application Form 2023)
(Цээж зураг 1 хувийг 1-р хуудас дээр наах)
1
2 Суралцахыг хүссэн Их сургуулийн өргөдөл (Placement Preference Application form 2023
Японы БСШУЯ-ны цахим хуудасны Course guide дотроос Их сургуулиа сонгоно)
1
3 Сүүлд төгссөн сургуулийн бүх жилийн сурлагын дүнгийн жагсаалт 1
4 Сүүлд төгссөн сургуулийн диплом буюу бакалаврын зэрэг авсан гэрчилгээ 1
5 Ажлын газрын тодорхойлолт
(5 жил тасралтгүй үндсэн ажилтнаар ажиллаж буйг тодорхойлсон байх)
1
6 Одоогийн ажиллаж буй газрын дээд албан тушаалтны тодорхойлолт 
(загвар хамаарахгүй, загварыг энд-ээс харна уу)
1
8 Япон хэлний шалгалтын гэрчилгээний хуулбар (байгаа тохиолдолд) 1
/хуулбар/
  Иргэний үнэмлэхний хуулбар  (тухайн хүн мөн эсэхийг тодорхойлох үүднээс) 1
/хуулбар/
  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (Ажилласан жилийн хугацааг тодорхойлох зорилгоор) 1
/хуулбар/
  Цээж зураг
(3.5см х 4.5см хэмжээтэй, өнгөрсөн зургаан сарын дотор авхуулсан, эгц харсан, ард нь овог нэрээ бичсэн байх) (Шалгалтанд орох эрхийн бичигт шаардлагатай)
2
★Бүх бичиг баримтны баруун дээд буланд дугаараа заавал бичнэ үү.
★3, 4-д заасан материалын эх хувийг өгч чадахгүй тохиолдолд нотариатаар тамга дарж баталгаажсан хуулбарыг өгөх.
★7-д заасан эрүүл мэндийн шинжилгээний бичгийг зөвхөн ярилцлагын шалгалтанд тэнцсан хүн өгнө.
 
4.Материал бүрдүүлж авч ирэх заавар
(1)“3.Шаардлагатай материал”-ыг дугтуйнд хийнэ.
(2)Дугтуйны нүүрэн талд доорхийн адил бичиж заавал наана.
 

(3)Материал хүлээж авах хугацаанд багтаан харуулын байранд авч ирнэ. Авч ирэхдээ “Япон хэл, Япон соёл судлаач оюутан, ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын материал” гэж хэлээд өгнө.
(4)Материал шаардлага хангаж байвал 2023 оны 1 сарын 27-ноос өмнө “Өргөдөл”-д бичсэн мэйл хаяг руу тус ЭСЯ-аас “Шалгалтанд орох эрхийн бичиг”-ийг явуулах бөгөөд үүнийг шалгаад хариу мэйл бичнэ. 

3.Шалгалтын хуваарь

(1)1-р сонгон шалгаруулалт
Японы ЭСЯ-наас материалыг шалгасны дараа Бичгийн шалгалт, Ярилцлагын шалгалт авна.
 
2023 он
1 сарын 23-ны өдөр /Даваа/~27-ны өдар /Баасан/ Материал өгөх хугацаа
3 сарын 4-ний өдөр /Бямба/   Бичгийн шалгалт
(Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд) (одоогийн байдлаар)
3 сарын дундуур Ярилцлагын шалгалт (цахимаар) (одоогийн байдлаар)
Ярилцлагын шалгалтад тэнцсэн нь эцсийн байдлаар шийдэгдсэн биш гэдгийг анхаарна уу.
 
(2)2-р сонгон шалгаруулалт
Японы БСШУЯ сонгон шалгаруулна.
7-8 сар Эцсийн дүнг мэдэгдэнэ (Суралцах Их сургуулийг шийднэ)
9-10 сар Японд очно
 

4.Их асуудаг асуултууд

 Жил бүр хамгийн их асуудаг асуултуудад дараахийн дагуу хариулт өгч байна.
 
Шалгалтын талаар
Q1: Өнгөрсөн жилийн шалгалтын асуултыг харах боломж байдаг уу?
  ⇒“Япон хэл, Япон соёл судлаач оюутан, ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын өмнөх жилүүдийн шалгалтын загварыг нийтэд ил болгоогүй. Засгийн газрын тэтгэлэгт бусад хөтөлбөрийн шалгалтын асуултыг энэ линкээр орж харах боломжтой. Үүнийг ашиглаж болно.
 
Q2: Япон хэл, англи хэлний шалгалт хир хүнд вэ?
  ⇒Шалгалт өгөх эрх бүхий шаардлагатай япон хэл, англи хэлний түвшний тухайд (2. Тавигдах шаардлага, нөхцөл)-ийг харна уу. Бичгийн шалгалтад тэнцэх оноог урьдчилан тогтоодоггүй бөгөөд дэлхийн бусад орны шалгалт өгч буй хүмүүсийн авсан онооноос хамааран тогтоодог.
 
Q3: Япон хэл огт үзэж байгаагүй боловч ЕБС-ийн Багшийн мэргэжил дээшлүүлэх курст хамрагдаж болох уу?
  ⇒Болно. Бичгийн шалгалтанд англи хэл, япон хэлний аль өндөр оноо авснаар шийдвэр гардаг. Харин японд амьдрахад шаардагдах япон хэл сурч байгаа бол үнэлэгдэх тул япон хэлний шалгалтын хуудсыг цагаанаар үлдээлгүй бөглөж өгөхийг хүсье.
 
Тавигдах нөхцөл, эцсийн сонгон шалгаруулалтын талаар】 
 Q4: Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн байтал 7 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Яагаад тэр бэ? 
  ⇒Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн оюутныг тус Элчин сайдын яамнаас Японы БШУЯ руу нэр дэвшүүлдэг. Түүний дараа, Японы БШУЯ-нд дахин сонгон шалгаруулалт хийгдэж тэнцсэн оюутныг эцэслэн шийдвэрлэнэ. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт нь, зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшүүлсэн бүх оюутнууд дундаас сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтанд тэнцлээ гэсэн нь Японд суралцуулахаар шийдвэрлэсэн гэсэн үг биш юм.


Лавлах: Япон Улсын Элчин сайдын яам Соёл, мэдээллийн хэлтэс
Имэйл хаяг: jscholarship1@ul.mofa.go.jp
Утас: 11-320777 (дотуур утас 124, 125)