Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2022/11/14
11 дүгээр сарын 11-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцлоо.
Мөн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Япон Улсын засгийн газар, ард түмэнд дүүргийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье хэмээв.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын дурангийн аппаратыг нийлүүлснээр хагалгаа хийлгэж буй өвчтөнүүдийн ачаалал багасахын зэрэгцээ бүс нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжрах юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 583 дахь, Налайх дүүрэгт хэрэгжих 6 дахь төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 109,415 ам.доллар (344,659,940 орчим төгрөг) юм.