Элчин сайд М.Игавахара эрт илрүүлэг, оношилгооны “NURA” төвтэй танилцав
2024/5/9

5 дугаар сарын 8-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Фүжифилм корпорац болон Таван Богд группийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 9 сард Улаанбаатар хотод байгуулагдсан эрт илрүүлэг, оношилгооны “NURA” төвтэй танилцав.
Уг төв нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх болон амьдралын хэв маягтай холбоотой бусад өвчнийг оношлох үйлчилгээ үзүүлдэг ба хиймэл оюун ухаан ашигладаг, хүний биед үзүүлэх ачаалал багатай Фүжифилм корпорацын орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн юм.
Тус төвийн үйл ажиллагааг эрхэлдэг Таван Богд Солюшнс ХХК-н гүйцэтгэх захирал “Одоогоор бид өдөрт дунджаар 60 орчим хүнийг үзлэгт хамруулж байна, 7 сарын дундуур гэхэд нийт 10,000 орчим хэрэглэгчтэй болох төлөвтэй байна. Монголд илрүүлсэн хорт хавдрын ихэнх нь эцсийн шатандаа байгаа тул хорт хавдрыг эрт илрүүлэхэд манай төв хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.” хэмээв.