Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Номын сан болон Монгол Улсын Их сургуулийн Номын санд ном хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдав

2022/12/20
   Японы “NIPPON FOUNDATION” байгууллагын дэмжлэгтэйгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгийн “THE READ JAPAN PROJECT” төслийн хүрээнд ном хүлээлгэн өгөх арга хэмжээг 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд, 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн Номын санд зохион байгуулагдав.

   Энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Х.Кобаяши Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн захирал Ц.Даваадорж болон Монгол Улсын Их сургуулийн Номын сангийн захирал Г.Цэрэн нарт тус тус ном хүлээлгэн өгсөн батламжийг гардуулан өгөв.

   Уг төсөл дэлхийн улс орнуудын олон байгууллагад Япон орны тухай англи хэлээр хэвлэгдсэн ном хүлээлгэн өгч Японы талаар илүү өргөн хүрээнд, гүн гүнзгий ойлголт өгөх зорилготой бөгөөд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Номын санд 50 ширхэг, Монгол Улсын Их сургуулийн Номын санд 23 ном хүлээлгэн өгөв.

   Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ жил хүлээлгэн өгч буй эдгээр номоор дамжуулан Японы талаарх ойлголтоо гүнзгийрүүлэн хоёр орны харилцааны цаашдын хөгжилд хөтөлнө хэмээн найдаж байна.
1 Ном хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр
2 Хүлээлгэн өгсөн номнууд
【12 дугаар сарын 14-ний өдөр, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Номын сан】
3 Ном хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр
4 Хүлээлгэн өгсөн номнууд
【12 дугаар сарын 15-ны өдөр, Монгол Улсын Их сургуулийн Номын санд】