ШУТИС-КООСЭН технологийн коллежийн хаврын баяр болов

2023/5/15
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
 Элчин сайд Х.Кобаяши 5 дугаар сарын 12-ны өдөр, ШУТИС-КООСЭН технологийн коллежоос зохион байгуулсан хаврын баярт оролцов. Энэ хаврын баяр ”Бид инженерүүд болно” хэмээх сэдвийн дор зохион байгуулагдаж, Японы Коосэн сургалтын тогтолцоог нэвтрүүлж буй тус сургуулийн онцлогийг танилцуулах зорилготой байв.
 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Ирээдүйн инженер болох Та бүхэн Коосэн сургуулийн оюутан хэмээх нэр төрөө өндөрт өргөж, улам бүр ихийг сурч мэдэж, Монгол төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулах боловсон хүчин болно хэмээн найдаж байна” хэмээв.
 Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Т.Намнан, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака нар оролцсон бөгөөд энэ үеэр оюутнууд 1 сар орчим бэлдсэн япон дуу, бүжгээ сонирхуулахын хамт тэнхим тус бүр асартаа өөрсдийн хийж буй судалгааны ажлаа дэлгэн танилцуулав.
3 Хаврын баярын үеэр
4 Хаврын баярын үеэр
5 Хаврын баярын үеэр
6 Хаврын баярын үеэр