Элчин сайд М.Игавахара ШУТИС-Коосэн технологийн коллежийн хаврын баярт оролцов
2024/5/13


5 дугаар сарын 10-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан ШУТИС-Коосэн технологийн коллежийн хаврын баярт оролцлоо. Энэхүү хаврын баяр нь “Бид инженерүүд болно” уриан дор болсон бөгөөд Японы коосэн технологийн коллежийн сургалтын тогтолцоог нэвтрүүлж буй тус сургуулийг онцлогийг танилцуулах зорилготой байдаг билээ.
Цас хаялсан хаврын хүйтэн өдөр байсан ч сургуулийнхаа үйл ажиллагааны тайланг танилцуулсан инженер болох оюутан залуус эрч хүч дүүрэн байлаа.
Цас хаялсан хаврын хүйтэн өдөр байсан ч сургуулийнхаа үйл ажиллагааны тайланг танилцуулсан инженер болох оюутан залуус эрч хүч дүүрэн байлаа.



