Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Нагоягийн их сургуулийн Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөлтийн арга хэмжээ

2022/6/13
6 дугаар сарын 9-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Их Сургууль, Нагоягийн их сургуулийн Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөлтийн арга хэмжээнд оролцов.
Тус төв нь Нагоягийн их сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд 2006 онд байгуулагдаж Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны гол цөм болж олон чадварлаг хүний нөөцийг бэлтгэн гаргасан.
Энэ өдөр төгсөлтөө хийж буй 12 дахь удаагийн 6 төгсөгчид 5 жилийн хугацаанд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн үндсэн хичээлийн хамт япон хэл, японы эрх зүйг судалж ирсэн.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн мэндчилгээндээ “Япон, Монгол хоёр орны хэл, соёл, эрх зүйн тогтолцооны талаарх мэдлэгтэй болж төгссөн Та бүхэн хоёр орны цаашдын харилцааг улам бүр хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээв.
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
Мэндчилгээ дэвшүүлж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа
Дурсгалын зураг 1
Дурсгалын зураг 2