Элчин сайд М.Игавахара Монгол Коосэн технологийн коллежид зочлов
2024/5/13


5 дугаар сарын 8-ны өдөр Элчин сайд М.Игавахара Монгол Коосэн технологийн коллежид зочлов. Энэ жил тус сургуулийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд Япон хэв маягийн коосэн сургалтын системээр олон шилдэг инженерүүдийг бэлтгэн төгсгөсөн билээ. Элчин сайд М.Игавахара тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ю.Наканиши болон Захирал М.Сэргэлэн нарын хамт сургуультай танилцсаны дараа төгсөх 5-р курсийн оюутнуудад лекц уншин, удахгүй нийгэмд гарч ажиллах залууст урам зориг өглөө.



