MMM (Megatech Manufacturing Mongolia) компаний үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ
2018/7/23
7 дугаар сарын 1-ний өдөр, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд MMM (Megatech Manufacturing Mongolia) компаний үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдав. Энэ нь тус газраас олборлосон цахиур чулууг ашиглан цахиурын үйлдвэрлэлийг бүрэн утгаар нь эхлүүлэх төсөл юм. Улмаар боловсруулсан цахиураа Японд экспортлож, галд тэсвэртэй тоосго, дугуй, хөрс сайжруулах бордоо зэрэгт ашиглана.
Элчин сайд М.Такаока нээлтийн арга хэмжээний үеэр дэвшүүлсэн мэндчилгээндээ “Энэ төслөөр Монголд анх удаа цахиурын үйлдвэрлэлийг бүрэн утгаар нь эрхлэх бөгөөд Япончуудын Монголд хийх бизнесд ихээхэн нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн дурдаад үйлдвэрийн нээлтэд баяр хүргэв.

Элчин сайд М.Такаока тууз хайчлав

Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлэв