Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
2024/9/17
2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, Япон Улсын 2020 оны буцалтгүй тусламж “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-өөр зөөврийн рентген төхөөрөмж, уушгины дуран, хагалгааны C-arm, цээжний хөндийн мэс заслын тоног төхөөрөмж зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх үйл ажиллагааг Боловролын яам болон Эрүүл мэндийн яамны санаачилгаар Монгол-Японы эмнэлэг дээр зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд Элчин сайд М.Игавахара, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон АШУҮИС-ын ректор Б.Дамдиндорж нар оролцов.
1 тэрбум иений санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь Монгол Улсын эрүүл мэнд, эмнэлгийн тогтолцоог сайжруулах зорилгын дор Монгол-Японы эмнэлэг, Эрүүл мэндийн яам болон ОБЕГ-т түргэний машин, автоклав, зөөврийн хэт авиан оношилгооны төхөөрөмж, венийн судас илрүүлэгч, уушгины мэс заслын багаж хэрэгслийн иж бүрдэл, мэдээгүйжүүлэлтийн аппарат, зөөврийн рентген төхөөрөмж, уушгины дуран, хагалгааны C-arm, цээжний хөндийн мэс заслын тоног төхөөрөмж, цусны хийн анализатор, өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн билээ.