“Эм Жэй агритек” ХХК-ийн үзэсгэлэнгийн танхим , засварын төв нээлтээ хийв
2023/4/12
4 дүгээр сарын 8-ны өдөр, Улаанбаатар хотноо Япон Улсын Күбота компанийн хөдөө аж ахуйн техникийн худалдаа, засвар үйлчилгээг эрхэлдэг “Эм жэй агритек” ХХК-ийн үзэсгэлэнгийн танхим, засварын төв нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Мөн Нийгата хотын дарга видео мэндчилгээ ирүүлсэн юм. Элчин сайд Х.Кобаяши дэвшүүлсэн мэндчилгээндээ “Дэлхийд тэргүүлэгч Күботагийн газар тариалан, хөдөө аж ахуйн техник Монголын уудам талд улам олноор ашиглагдаж Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж буй хүнсний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна”хэмээв.
Тав тухтай орчныг бүрдүүлж чадсан энэхүү үзэсгэлэнгийн танхимд ирснээр худалдаалагдаж буй тракторуудын талаар мэдээлэл авах боломжтой. Мөн шинээр баригдсан засварын төвд худалдан авалтын дараах засвар үйлчилгээг япон стандартаар хийж үйлчилнэ. Хөдөө орон нутагт ч засвар үйлчилгээ үзүүлэх боломжийг хангах үүднээс шаардлагатай багаж хэрэгслээр тоноглогдсон машиныг оруулж ирэхээр төлөвлөж байна. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй байдлыг бодолцон машин механизмыг угаахдаа саарал усыг ашиглаж байна.