“Инженер, технологийн дээд боловсрол төсөл” 1000 инженер-ажлын байр 2023 өдөрлөг
2023/4/26

4 дүгээр сарын 25-ны өдөр, ШУТИС дээр Японы Засгийн газрын иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн хүрээнд Япон Улсын Их дээд сургууль, Коосэн хөтөлбөрт суралцаж төгсөөд ирсэн 105 оюутанд зориулсан “1000 инженер-ажлын байр 2023” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Уг өдөрлөгт Японы Улсын элчин сайдын яамны Дэд Тэргүүн Ш.Кикума, Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын даргыг орлогч О.Оюунбилэг, ШУТИС-ийн захирал Т.Намнан, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака нар оролцсон юм.
2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн энэхүү төсөл нь 1.багшлах боловсон хүчнийг бэлтгэх, 2.сургалтын хөтөлбөрийг сайжруулах, 3.хэрэглэгдэхүүн нийлүүлж, ээлтэй орчныг нь бүрдүүлснээр инженер бэлтгэх сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, 4.Япон Улсад суралцуулснаар Монгол Улсын инженерийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 2024 он гэхэд 1000 оюутныг Япон Улсын дээд боловсролыг байгууллага болон Коосэнд сургахаар зорьж байгаа ба одоогийн байдлаар 891 оюутан залуус Японд суралцсанаас 750 нь эх орондоо эргэн ирээд байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан буцаж ирсэн төгсөгчид нь Япон улсад сурч байхдаа олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглаж, хамгийн тохиромжтой ажлын байр олж аван Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжилд түлхэц болно гэж итгэж байна.
Дэд Тэргүүн Ш.Кикума хэлсэн үгэндээ “Япон улсад суралцсан эдгээр залуу инженерүүд тус тусын салбарт өөрсдийн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж, Монголын эдийн засгийн хөгжүүлэх аж үйлдвэрүүдийг бий болгоно гэдэгт итгэж байна” хэмээв.
Мөн, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын даргыг орлогч О.Оюунбилэг “Төслийн нэг том зорилго нь төгсөгчдийн ажил эрхлэлтийг хангах, төслийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор төрийн болон аж ахуйн нэгж компаниудыг оролцуулан энэхүү өдөрлөгийг жил бүр зохион байгуулж байна” гэв.