"Инженер, технологийн дээд боловсрол төсөл" МУИС-д тоног төхөөрөмж гардуулах ёслол болов
2025/2/7

2 дугаар сарын 3-ны өдөр, Япон Улсын Засгийн газрын иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Инженер, технологийн дээд боловсрол төсөл"-ийн хүрээнд Монгол Улсын Их Сургуульд тоног төхөөрөмж гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Тус ёслолд Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо, Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд, МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга К.Мияги болон бусад холбогдох хүмүүс оролцов.
Дээрх төсөл нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монголын инженер технологийн боловсролыг олон улсын жишигт хүргэх, сургалтын орчныг шинэчлэн, чанарыг сайжруулах зорилготой бөгөөд уг төслийн хүрээнд өнөөг хүртэл аж үйлдвэрийн инженер, боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1,000 гаруй оюутан, залуусыг Японы технологийн их сургуулиуд, коосэнд суралцуулсан юм. Тэдний ихэнх нь эх орондоо ирээд тус тусын мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж байна. Төслийн хүрээнд оюутнуудыг Японд суралцуулахаас гадна сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж тоног төхөөрөмж нийлүүлдэг. Энэ удаад олгож буй тоног төхөөрөмж нь МУИС-ийн суурь шинжлэх ухааны сургалтын хэрэглэгдэхүүнд болоод хичээлийг цахимжуулахад дэмжлэг болж, энэ нь олон оюутанд чанартай боловсрол эзэмших боломжийг олгох юм.
Эдгээр тоног төхөөрөмжүүд нь Японд сурч бэлтгэгдсэн боловсон хүчнээр дамжуулан шинэ мэдлэг, технологийг түгээн нэвтрүүлэхэд түлхэц болж, Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжил болоод Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.