“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон Улсад суралцах оюутнуудад батламж гардуулав
2023/3/29

3 дугаар сарын 27-ны өдөр, Боловсрол, шинжлэх ухааны яаманд “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 2023 оны 4 дүгээр сард Япон Улсад суралцахаар явах 12 оюутанд батламж гардуулах ёслол болов.
Уг ёслолд Элчин сайд Х.Кобаяши, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака, Инженер технологийн дээд боловсрол төслийн зохицуулагч Д.Намсрай нар оролцсон юм.
Энэхүү төсөл нь 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн зорилго нь 1.багшлах боловсон хүчнийг бэлтгэх, 2.сургалтын хөтөлбөрийг сайжруулах, 3.хэрэглэгдэхүүн нийлүүлж, ээлтэй орчныг нь бүрдүүлснээр инженер бэлтгэх сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, 4.Япон Улсад суралцуулснаар Монгол Улсын инженерийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж явдал юм. 2024 он гэхэд 1000 инженерийг бэлтгэхийг зорьж байна. Өнөөг хүртэл 876 оюутан залуус Японд суралцсанаас 615 нь эх орондоо эргэн ирж тус тусын салбарт үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж байна.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Эдгээр тоног төхөөрөмж, байгууламж нь Японд суралцаад ирсэн залуусын мэдлэг, ур чадварыг сайжруулж, ирээдүйд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэвжээх аж үйлдвэрийг бий болгоход тус нэмэр болно гэдэгт итгэж байна” хэмээв.
Мөн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Япон Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлээд, “Энэ төсөл нь Монгол Улсад инженерийн дээд боловсролын тогтолцоог шинэчлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна” гэв.