ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд ном хүлээлгэн өгөв
2024/9/26
9 дүгээр сарны 25-ны өдөр 3-р нарийн бичгийн дарга Т.Катанода ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочилж, Ниппон сангаас хэрэгжүүлдэг Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгийн “Read Japan Project” төслийн хүрээнд ирсэн ном, товхимолыг хүлээлгэн өглөө.
Энэ төсөл нь Япон орны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн олон сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад японтой холбоотой ном бэлэг болгон өгдөг билээ. Энэ удаад Олон улс судлалын хүрээлэнгийн хүсэлтийн дагуу нийт 19 ном ирснийг хүлээлгэн өгчээ.
Япон, Монголын хооронд соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойн жилд хүргэгдэн ирсэн эдгээр номоор дамжуулан Япон талаарх мэдлэг, ойлголт гүнзгийрч, хоёр орны харилцаа улам хөгжихэд түлхэц болно хэмээн найдаж байна.