Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2019/4/15

3 сарын 6-ны өдөр, Элчин сайд М.Такаока, Хөвсгөл аймагт ажлын айлчлал хийх үеэр “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл” болон “Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Засаг дарга Л.Ганболдын хамт гарын үсэг зурав.
Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадна ба дотор засал, сан техник болон цахилгааны засвар хийснээр тус дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах юм. Мөн Цагаан-Үүр сумын хүүхдийн орон тоог хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгийн өргөтгөлийг нэмж барьснаар тус цэцэрлэгийн нөхцлийг улам сайжруулах юм.
Элчин сайд М.Такаока, гарын үсэг зурах ёслолын үеэр “Гарын үсэг зурахын өмнө Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Сурагчидын амьдрах нөхцөл хүнд бэрх байгааг харлаа. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, сурагч багачууд маань илүү тохилог орчинд сурах боломжтой болно хэмээн найдаж байна” хэмээв.