Хан-Уул дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2023/3/9

3 дугаар сарын 7-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар гарын үсэг зурав.
Мөн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Япон Улсаас Хан-Уул дүүрэгт олон хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамгийн хэрэгтэй, нүдээ олсон газрыг сонгож дэмжлэг үзүүлдэгт, Япон Улсын ард түмэнд Монгол Улсын ард түмний өмнөөс талархал илэрхийлье хэмээв.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуульд засварын ажил хийгдэх юм. Тус сургуулийн хичээлийн байр нь олон жилийн эдэлгээний явцад модон шал нь гажиж, зай завсар гарч, ариун цэврийн өрөө хуучирч муудсаны улмаас суултуур эвдэрч, цэвэр бохир усны шугамаас ус гоожих болсон зэрэг асуудлууд тулгараад байгаа юм. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болох юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 591 дэх Хан-Уул дүүрэгт хэрэгжих 13 дахь төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 119,711 ам.доллар (405,717,354 орчим төгрөг) юм.