Олон улсын Монгол судлалын Холбооны хүндэт ерөнхийлөгч, академич Д.Төмөртогоод “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардууллаа.
2018/6/19
6 сарын 14-ний өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын өргөөнөө Олон улсын Монгол судлалын Холбооны хүндэт ерөнхийлөгч, академич Д.Төмөртогоод “Мандах нар” одонгийн “Тууз бүхий алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулах ёслолыг зохион байгууллаа. Академич Д.Төмөртогоо нь 1970-аад оны дундуур Токиогийн Гадаад судлалын Их сургуульд зочин профессороор ажиллан Япон дахь монгол хэлний боловсрол болон Монгол судлалын салбарт хэмжээлшгүй их хувь нэмэр оруулжээ. Академич Д.Төмөртогоо энэхүү одонг хүлээн авсныхаа дараа хэлсэн үгэндээ “Япон дахь Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол судлалын залуу мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өчүүхэн зүтгэлийг минь өндөрөөр үнэлж олгосон төрийн дээд шагналыг гүн хүндэтгэлтэй хүлээн авч байгаагаа дахин илэрхийлэе” гэж талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл баяр хүргэж хундаганы үг хэлж байгаа нь
Талархалын үгээ хэлж буй ОУМСХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо
Одон болон одонгийн өргөмжлөлийг гардан авч байгаа нь
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл баяр хүргэж хундаганы үг хэлж байгаа нь