“Японы Поп соёлын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ

2018/8/22
   Өнгөрсөн Бямба гараг буюу 8 дугаар сарын 18-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын Яам нь Японы Соёлын Сонирхогчдын Холбоотой хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк дахь “Вайт Рок Центр”-т “Японы Поп соёлын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Японы Поп соёлыг сонирхогч 3000 гаруй хүн хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд японы соёл, хоол хүнс, түүнчлэн техникийн дэвшлийг ашигласан 360 градус дэлгэцийн шоуг үзэж сонирхлоо. Арга хэмжээний үеээр анимэ дууны тэмцээн болон косплэй тэмцээнүүд зохион байгуулагдсан ба мэргэжилийн өндөр түвшинд бэлтгэж ирсэн оролцогчдын дунд тэмцээнүүд тун сонирхолтойгоор өрнөж, шагналт байруудад шалгарсан нийт 5 оролцогч тус бүр JENESYS-2018 хөтөлбөрийн хүрээнд Япон улсад аялах эрхийн эзэд боллоо.

                                             
Өдөрлөгийн нээлтэд мэндчилгээ дэвшүүлж буй ЯЭСЯ-ны зөвлөх Хаяаши

                                             
Японы соёлыг сонирхогчдын холбооны тэргүүн Э.Түвшинжаргал мэндчилгээ дэвшүүлж байгаа нь

                                             
Дүүрэн үзэгчид бүхий үндсэн арга хэмжээний танхим



日本から来たアイドルによるステージ


アイドルグループの一つ、FESTIVE


アイドルグループの一つ、ワンダーウィード

                                             
Японы аялал жуулчлалын холбооны танилцуулах булан

                                              
Мэргэжилийн косплэйчид яриа хийж байгаа нь

                                             
Арга хэмжээний танхимын дүр зураг

                                             
ЯЭСЯ-ны ажилтнууд япон үндэсний карт наадгай “Хякүнин-ишшю”-г танилцуулж байгаа нь

                                             
Япон иргэдийн холбооны танилцуулах булан

                                             
Хүүхэлдэйн киноны баатарын дүрд хувирсан Косплэй тэмцээний оролцогч

                                             
Өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаа

                                             
Косплэй тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн оролцогч