Элчин сайд Х.Кобаяши Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

2023/4/21
 4 дүгээр сарын 18-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши ЭСЯ-нд хүрэлцэн ирсэн Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн тэргүүнээр шинээр томилогдсон С.Баттулга, Гүйцэтгэх захирал З.Сугар болон Удирдах зөвлөлийн шинэ гишүүдтэй санал бодлоо солилцов.
 Шинээр томилогдсон тус нийгэмлэгийн тэргүүн С.Баттулга, өнгөрсөн жил тохиосон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой амжилттай өндөрлөж, ирэх 50 жил өөд чиглэсэн шинэ алхмаа эхлүүлэх болсноо дурдав.
 Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг нь өнөөг хүртэл тус ЭСЯ-тай хамтран Японд суралцах тухай мэдээллийн өдөрлөг, Японд сургууль төгсөгчдөд зориулсан хүлээн авалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд цаашдын үйл ажиллагааны талаар олон шинэ санаа гарган хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар боллоо.