Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тохиолдуулан хүлээн авалт зохион байгууллаа
2022/11/2
11 дүгээр сарын 1-ний өдөр, Элчин сайд Кобаяши Хироюки өөрийн өргөөндөө “Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдөрт зориулсан хүлээн авалт”-ыг зохион байгууллаа.
Элчин сайд Кобаяши мэндчилгээндээ “Япон Улс, Монгол Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1990-ээд оны эхэн үед Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээр хоёр орны харилцаа эрчимтэй хөгжин, өдгөө хоёр улс стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд батлан хамгаалах салбар болоод бусад олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлсээр байна” хэмээн дурдаад хоёр орны батлан хамгаалах салбарын төлөөлөх хамтын ажиллагааны талаар танилцуулсан юм. Үүнд:

- Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний сургуулиудад Монголын Зэвсэгт хүчнээс оюутан залуусыг хүлээн авч сургаж байгаа
- Барилга байгууламж (зам сургалт) болон эрүүл мэндийн салбарт Монголын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх зорилго бүхий төслийг хэрэгжүүлж байна
- Хоёр Улсад батлан хамгаалахын атташе тус тус томилогдон ажиллаж байна
- Монгол, АНУ-ын хамтарсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны “Хааны эрэл”-д олон улсын хээрийн сургуульд Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин жил бүр оролцож байгаа.