Дэлхийн банкны Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл

2022/5/6
1 Дурсгалын зураг
2 Элчин сайд Х.Кобаяши болон Хүүхдийг ивээх сангийн хамт олон
     5 дугаар сарын 5-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Хүүхдийг Ивээх Сангаас Дэлхийн Банкны Японы Нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн явцын үр дүнг хэлэлцэх  семинарт оролцон, мэндчилгээ дэвшүүлэв. Тус семинарт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон зорилтот аймгийн холбогдох хүмүүс зэрэг нийт 150 гаруй хүн оролцлоо.
     Энэхүү төсөл нь 2019-2023 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих (төслийн дүн: 2.75 сая доллар) бөгөөд алслагдсан бүс нутагт зорилтот бүлгийн 6000 хүүхэд залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон  бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. 
3 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлэв.
4 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв.
5 Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев мэндчилгээ дэвшүүлэв.