Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн концерт зохион байгуулах гэж байна

2022/11/7
Хэзээ:   2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр /Баасан/
              18 цагаас оруулж эхэлнэ.
              18:30 тоглолт эхэлнэ.
Хаана : Нийслэлийн Соёлын Төв өргөөнд
 
Тоглолтод оролцох уран бүтээлчдийн мэдээлэл:
“Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнд зориулан япон бөмбөрчин Огава Дайсүкэ тэргүүтэй дэлхийд алдартай Японы үндэсний хөгжмийн уран бүтээлчид “Кизүна” хэмээх хамтлагийг байгуулсан бөгөөд энэ үдэш Та бүхэнд бөмбөр, цуур, лимбэ, шанз зэрэг үндэсний хөгжмийн эрч хүчтэй хэмнэл, гайхалтай аялгууг мэдрүүлж, Японы шинэ уламжлалт соёлыг толилуулах болно. Тухлан үзэж, таалан соёрхоно уу!
 
Жич:
*Үзвэр үнэ төлбөргүй, урилгаар үзэх боломжтой. Урилгыг 11-р сарын 9-ний өдрөөс эхлэн тараах тул сонирхсон хүмүүс ЭСЯ-ны төв харуул дээрээс эртхэн ирж авна уу. /Урилгын тоо хязгаартай/
*Хувийн халдвар хамгааллын дэглэмээ сахина уу.